Сак бүхнийг Уншъя, Сонсъя
Picture

Picture
Сайхан номнуудыг унших зав гарахгүй л яваа завгүй Монгол хүн таны цаг завыг хэмнэх автобус, машинд (заримдаа ажил дээр) дэмий өнгөрдөг цагийг үр дүнтэй болгохын тулд IPioneer клубын пионерууд монголын болон дэлхийн шинлдэг зохиолуудыг уншиж хүргэлээ. Номын санд орж сонгоно уу.

Picture
Бусдын тусын тулд номны бүлэг, хэсгийг уншиж нийтийн хүртээл болгомоор байна уу. Энэ нь одоогийн нийгэм буюу ирээдүйн хүүхдүүдийг соён гэгээрүүлэх томоохон үйлс болно гэдэгт итгэлтэй байж болно. Ном хайж байгаа бол хамтрагч сайт Хичээл.мн рүү ороод үзээрэй.



IPioneer клубт сайн дураар ажиллах нь

IPioneer буюу "Пионер" клубын сайн дурын пионерууд (та ч байж болно) жирийн компьютер, микрофоноор бичиж, сонирхогчийн түвшний програмаар зассан бичлэгээ нийтийн вэбсайтад үнэгүй байршуулж олны хүртээл болгож байдаг. Харин энэ үйлдэл нь зохиогчийн эрхийн зөрчилгүй байх ёстой учир олон улсын конвенцийн дагуу гадаадын зохиолын хувьд 1930 оноос өмнөх бүтээлүүдийг уншиж болно. Монгол улсын хувьд дүүрсэн гэж үзээд 1990 оноос өмнөх зохиолуудыг уншицгаая :)

IPioneer клубын Пионер болж, НОМЫН БУЛАН-д хувь нэмрээ оруулахад ямар нэгэн шалгалт, шалгуур байхгүй. Та Равдан гуай шиг сайхан хоолойтой ч байх албагүй. Хүн сонсогдохоор уншчихаж чаддаг, микрофон (мессэнжерддэг), компьютер, үнэгүй програм тэгээд интернэттэй байхад болно.

IPioneer клубын НОМЫН БУЛАН-ын зохицуулалт (ном сонголт, төсөл төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хэлэлцүүлэг . . .) нь бүгд facebook дэх манай клубын хуудсанд өрнөнө (Зочлоё гэвэл энд дарна уу). Мөн шинэ шинэ мэдээллүүд тэнд байрлаж байх болно. Та харин LIKE дарахаа мартав аа.